ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

МЭНДЧИЛГЭЭ

Манай байгууллагын вэб хуудсыг сөхөн уншиж байгаа таньд энэ өдрийн мэнд хүргэж ажилд тань амжилт амьдралд тань сайн сайхныг хүсье!

Газрын харилцааны асуудал, газар зохион байгуулалтын үйл ажиллагаа нь хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн анхны нийгмийн үеэс, тодорхой хэлбэл газар нь хүний нөлөөллөөр үйлдвэрлэлийн хэрэгсэл, өмчлөлийн объект болж эхэлсэн тэр цаг мөчөөс үүдэлтэй нь ойлгомжтой юм.

Шинжлэх ухаанд газар ашиглах явцад нийгмийн анги, давхарга, бүлэг хэсгүүд болон хувь хүмүүсийн хооронд үүссэн нийгмийн харилцааны тодорхой нэгэн хэсгийг газрын харилцааны асуудал хэмээн тусгайлан судалдаг билээ.  Аль ч нийгмийн үед газрын харилцааны зохицуулалт нь газар зохион байгуулалтын арга хэмжээг авч явуулснаар хэрэгжиж ирсэн түүхэн уламжлалтай.

 Одоо бид газрын харилцаа геодези зураг зүйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлж, төр ард түмний холбоог бэхжүүлэх иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн хувьд ашигтай, экологийн хувьд сөрөг нөлөөлөлгүй  тогтвортой газар ашиглалтын үндсийг бүрдүүлэх, техник технологийн дэвшилтэт арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, нээлттэй ил тод байдлыг хангах зорилт тавин ажиллаж  байна. 

Ингээд алтан нутгийнхаа зон олондоо Богд Очирваань уулийнхаа оргил шиг амжилт бүтээлийн манлайд байж нутаг ус, ураг төрөл , улс монголынхоо нэрийг дуурсгасан ажил үйлсээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай  байгууллагын үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө, санал бодлоо хуваалцан бидэнтэй хамтран ажиллаж байна гэдэгт итгэж байна

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын

Дарга   Н.Эрдэнэцэцэг

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР