ТҮҮХЭН ХӨГЖИЛ

ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

        Завхан аймагт газрын харилцааны байгууллага 1954 оноос 1988 он хүртэл аймгийн АДХГЗ-ны Хөдөө аж ахуйн удирдах газарт газар зохион байгуулагч 1 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна. 1988-1992 он хүртэл аймгийн ХААУГ-аас газар зохион байгуулагч мэргэжилтнийг аймгийн Байгаль хамгаалах газарт шилжүүлэн, газар зохион байгуулагч, газрын улсын байцаагчаар нэг хүн ажиллаж байсан. 1992-2000 онуудад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст, 2000-2003 он хүртэл аймгийн ЗДТГ-ын Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэст газрын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн 1 хүн ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2003 оны 03 сарын 23-ны өдрийн тоот захирамжаар аймгийн “Газрын алба”-ыг анх байгуулж, 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан байна. 1997-2009 он хүртэл сумдын газрын асуудлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч болон бусад албан тушаалтанд хавсарган ажиллуулж байгаад 2009 оноос 24 сумдад газрын даамлыг бие даалган томилон ажиллуулж байна. Аймгийн Газрын алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албадын чиг үүргийг Засгийн газрын 2008 оны 67-р тогтоолын дагуу нэгдэн 2009 оны 7 дугаар сараас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр байгуулагдан аймгийн хэмжээнд газрын харилцаа, геодези зураг зүйн болон барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай нээлттэй, чирэгдэлгүй хуулийн хүрээнд үзүүлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

          Манай газар нь Газрын удирдлага, Барилга, хот байгуулалт  гэсэн 2 хэлтэстэй 19 хүний бүрэлдэхүүнтэй мөн 24 сумын 25 даамлуудын хамт 44 орон тоотойгоор аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн хүрээнд газрын харилцаа болон барилга, хот байгуулалтын чиглэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР