"Лэнд менежер" програм хангамжийн сургалт

2017-10-17

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/192 дугаар тушаалын дагуу Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер" програм хангамжийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн 24 суманд нэвтрүүллээ.
Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжийг Завхан аймгийн 24 суманд нэвтрүүлэх давтан сургалтыг "Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх“ гэрээт ажлын гүйцэтгэгч "Топмап" ХХК-тай хамтран 2017 оны 09 дугаар сарын 12-ний өдрөөс 09 дугаар сарын 14-ний өдрүүдэд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 мэргэжилтэн, 24 сумын 25 газрын даамал нийт 30 хүнийг хамруулан Завхан аймгийн Улиастай суманд зохион байгууллаа. 
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/192 дугаар тушаалын дагуу Завхан аймгийн 24 сумдын газрын даамлууд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн "Лэнд менежер" програм хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР