Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны барилгын засварын ажлыг ашиглалтанд хүлээн авлаа

2017-10-04

Завхан аймгийн Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны барилгын засварын ажлыг хүлээлцүүлэх  аймгийн Засаг даргын  2017 оны 08 сарын 15 өдрийн А/361 тоот захирамжаар батлагдсан 9 хүний  бүрэлдэхүүнтэй комиссын гишүүд   барилгын засварын ажилтай газар дээр нь танилцаж  комисс ажиллаа.

Барилгын засварын ажлыг Ханжаргалант стоунс ХХК 2017 оны 05 сарын 15 өдрөөс 2017 оны 07 сарын 15 хүртэл засварлаж дууссан. Засварын ажлыг гадна ханын  дотор ханын дулаалга, хаалга цонх шинээр угсрах, коридор гипсэн хана хийх, цахилгааны монтаж , хуучин радиотрыг угааж цэвэрлэх, халаалтын өгөх буцах шугам хоолойг бүрэн шинэчлэх зэрэг ажлуудыг зургийн дагуу чанартай сайн гүйцэтгэсэн байна. Комиссын гшиүүдээс өгсөн үүрэг даалгаварын биелэлт гаргах, халаалтын нэгдсэн системд холбох, барилгын байнгын ашиглалтанд хүлээлцүүлэх шийдэвэр гарч комисст хүлээн авсан.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР