Улиастай сумын Өлзийт багийн 21-р зуун жишиг хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ

2018-03-05

 

Улиастай хотын өмнөд хэсэгт хотын төвөөс 1,3 км зайд, Өлзийт багийн нутаг дэвсгэр Өгөөмөрийн аманд байршилтай 47,6 га газарт 21-р зуун жишиг хорооллыг байгуулахаар төлөвлөж 2014 онд Аркетайп Монголиа ХХК-д ерөнхий төлөвлөгөөг, Тэш Өргөө ХХК-д гадна инженерийн шугам сүлжээний зураг төсвийг хийлгүүлж баталгаажуулсан.

Тус хороололд

•Эдэлбэр газартай амины орон сууц 62

•Townhouse 56

•2 давхар байшин 160

•3 давхар байшин 240

•4 давхар барилга 200

•5 давхар барилга 100

•Цэцэрлэг–2(360), Бүрэн дунд сургууль-1(600),Эрүүл мэндийнт төв1, Сумын захиргаа–1, Худалдааны төв–4, Зочид буудал 1, Цагдаа–1, Барааны дэлгүүр–1, Хүнсний дэлгүүр–2, Хүүхэд залуучуудын төв–1, Албан байгууллага–1, Номын сан-1 байхаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас ажил удааширч байсан.

2018 онд Улсын төсвөөс 500 сая төгрөг батлагдаж эхний ээлжийн хийгдэх ажлын жагсаалтыг гарган БХБЯ-нд хүргүүлж 2018 оны 02 сарын 21-ны өдөр тендер зарлуулсан. Гадна инженерийн шугам сүлжээ бүрэн шийдвэрлэгдсэнээр барилгажилтын ажил эхлэх юм.

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР