БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДЛӨӨ

2018-03-26

Дэлхийн ой, ус, цаг уурчдын өдрүүдийг угтан Байгаль орчны салбарынхан “Завхан аймгийн биологийн олон янз байдлын өнөөгийн байдал, хамгааллын асуудал” сэдвийн хүрээнд нэгдсэн зөвөлгөөнийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнөөр тус аймгийн зэрлэг амьтдын өнөөгийн байдал, хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ, ургамал, бэлчээрийн төлөв байдал, цаг уурын нөхцөл, уур амьсгалын өөрчлөлт, тэдгээрийн үр нөлөөг танилцуулж Биологийн олон янз байдлын дэд хөтөлбөрийг хэлэлцүүллээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах,  газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахад байгаль орчны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Мөн энэ үеэр “Эх дэлхийн цаг” аяныг нийт оролцогч байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж иргэд олон нийтэд сурталчиллаа.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР