Завхан аймгийн Улиастай суманд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

2018-04-23

Хэлэлцүүлэг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхрын хурлын зааланд 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 10.30-12.30 цагийн хооронд болов. 
Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ХОХБТХ-ийн дарга Ж.Батцэнгэл, ГХБХБГ-ын мэргэжилтэн Г.Ганболд, Э.Золзаяа, Ц.Алтангэрэл, Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зохицуулагч Д.Бямбадоо, Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг 13 хувийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХОХБТХ-ийн дарга Ж.Батцэнгэл нар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Улиастай суманд баригдах дулааны станцын талаар танилцуулга хийв. Дулааны станц баригдсаны дараагаар одоогийн ажиллаж байгаа хувийн хэвшлийн уурын зуухнууд орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Орон нутгийн зүгээс Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд дараах 3 саналыг хэлэлцүүлэв. 
1.Шинээр 12 дулаан дамжуулах төв шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд одоо байгаа халаалтын зуухнууд өөрийн уурын зуухнуудаа түшиглэн хэрэглэгчдэд дулаан түгээх зарчмаар
2.Тусгай зөвшөөрөлтэй уурын зуухнууд нэгдсэн зохион байгуулалтанд орж гэрээ байгуулан дулааны станцыг хариуцан ажиллах
3.Шинээр ДДТ-ийг 12 цэгт байгуулан, дулаан станц болон ДДТ-ийг  төрийн мэдэлд ажиллуулах
4. Мөн зарим нэгэн уурын зуухнууд нь сумдын нэгдсэн дулааныг хариуцаж ажиллуулах зэрэг саналуудыг хэлэлцэж
Хэлэлцүүлгээс дараах шийдвэрийг гаргав. 
1. Улиастай суманд дулааны станц барих нь зөв бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж төр хувийн хэвшил хамтран ажиллах талаар хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс 100%-ийн саналтайгаар дэмжив.
2.Дулааны станцыг барьсаны дараагаар орон нутагт хэрхэн ажиллуулах талаар санал оруулсан 4 заалтын дагуу уурын зуухнуудын эзэдтэй 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 10,00 цагт дахин хуралдаж нарийн төлөвлөгөө гаргахаар хэлэлцүүлэг өндөрлөв.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР