Сургалт зохион байгууллаа

2018-12-06

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлт хийгдэж байгаатай холбогдуулан 24 сумын газрын даамлуудад дараах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор  Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой үнэлгээий бүсийн Лэнд менежер програм хангамжинд оруулах

2.Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс газар эзэмших, ашиглах эрхийг дундын мэдээллийн сангаас цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж эрхийн гэрчилгээнд Э, А дугаар олгон бичигдэхээр болсон ба Лэнд менежер програм хангамжтай холбогдох ажлуудын талаар заавар зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР