Барилгын салбарын удирдах ажилтны Зөвлөгөөнийг зохион байгууллаа

2019-04-01

Завхан аймагт үйл  ажиллагаа явуулдаг барилгын салбарын удирдах ажилтны Зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  зохион байгууллаа. Зөвлөгөөнд Барилгын  хөгжлийн төвөөс  Захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Амаразаяа, Зураг, төсөл магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхболд, Барилга, барилгын материалын хэлтсийн мэргэжилтэн С.Мөнхдөл нар,  Мөн аймгийн ОБГ, Орон нутгийг өмчийн газар, архивын тасгаас барилга угсралт болон засвар шинэчлэлтийн ажил хийгдэх үед  бичиг баримтын болон галын аюулгүй байдлын талаар  нийдлэг гардаг алдаа дутагдалыг арилгах цаашид анхаар  талаар  ААН-д мэдээлэл өгсөн. Мөн аймгийн хэмжээнд 2019 онд шинээр баригдах болон засвар үйлчилгээ хийх барилга, байгууламжийн талаар мэдээлэл хийж мэргэжлийн инженер техникийн ажилчдаас санал зөвлөмж авлаа.  Зөвөлгөөнөөр төрийн байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудад  хандсан дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд 

Төрийн байгууллагад хандсан:

  1. Тендерийн баримт бичигт Борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээг  30 хүртэл байх
  2. Орон нутгийн өмчийн газрын төлөөллийн улсын комисст оруулах
  3. Орон нутагт мэргэшүүлэх сургалтын зохион байгуулах
  4. Зураг төсвийг боловсруулах ажлын зардлыг аймгийн төсөвт тусгуулдаг байх
  5. Барилгын эрэмбэ тогтоох түүнийг үндэслэн зураг төсөв хийдэг байх
  6. Төсвийн цалинг нэмэгдүүлэх талаар БНбД өөрчлөлт оруулах санлаа        БХТ-д хүргүүлэх
  7. БУА-ын явцад гарч байгаа нийтлэг зөрчлын жагсаалт зөвлөмжийг ААН хүргүүлэх
  8. Тээврийн зардал тооцох зайн км-ыг нэг болгох

    ААНБайгууллага:

  9. ААНБ-д мэдээ тайлангаа тогтмол хугацаанд нь өгдөг байх
  10. Техникийн баримт бичгээ архивын шаардлагын дагуу бүрдүүлдэг байх
  11. Ашиглагч байгууллагад нэг хувийг  заавал өгдөг тойрох хуудас зуруулдаг байх
  12. Барилга угсралтын ажлын календарчилсан графикийг оны эхэнд ГХБХБГ-т хүргүүлж, үе шатны ажилд дуусах бүрд мэдэгдэж баталгаажуулалт хийлгэх
  13. Барилгын талбайд ИТА тогтмол ажиллуулах
  14. БУА-д тохирлын гэрчилгээтэй материал бүтээгдэхүүн хэрэглэж,  хэвших
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР