Завхан аймаг Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй боллоо

2019-05-17

Улсын орны эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх үндэс нь ШУ-ны үндэслэлтэй газар төлөвлөлт дээр суурилсан нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил бөгөөд манай улсад 2002 онд газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар дээр бодлогыг ГЗБ-ын төлөвлөгөөөнд төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. 2002 онд Засгийн газрын 28 дугаар тогтоолоор газар зохион байгуулалт хийх журам 2007 онд Барилга хот байгуулалтын сайдын 156 тоот тушаалаар аймаг нийслэлийн ГЗБ ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар батлагдаж дээр хууль журмыг үндэслэн улс аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Тус аймгийн хувьд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй байсан цорын ганц аймаг бөгөөд аймгийн нийт бэлчээрийн 50 орчим хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж, тодорхой хэмжээгээр доройтсон, цаг агаарын хуурайшилт, цөлжилт нийт нутагт хурдацтай явагдаж байгаа, хяналт зохицуулалтгүй суурин газрын тэлэлт, эмх замбараагүй газар ашиглалт зэрэг аймгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр , аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийлгэхээр тусгаж газар мэргэжлийн байгуулллага Тэгш хэм групп ХХК тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Завхан аймгийн ГЗБЕТ /2018-2033/-г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж урт хугацаанд баримтлах бодлогын баримт бичигтэй болж байгаатай талархалтай байна.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн газрын нөхцөл нөөцийн чадавхид зохицсон нийгэм эдийн засгийн салбаруудын хөгжлийг тэтгэсэн, хүрээлэн буй орчин, ховордсон  ан амьтан, ургамал биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн, газрын өгөөжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг  нэмэгдүүлэн ядуурлын түвшинг бууруулах зорилго бүхий бодлогын бичиг баримт юм.

Ерөнхий төлөвлөгөө нь нийгэм эдийн засгийн салбаруудын алс хэтийн болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон төв суурин газрын хот байгуулалтын үе шат түүнчлэн бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр, бусад зураг төсөл, төлөвлөлт зохион байгуулалтын ажилд үндсэн тулгуур баримт бичиг болох бөгөөд түүний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий газар зохион байгуулагч, газрын даамлууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж орон нутгийн онцлог, нөхцөол тохирсон байдлаар тухайн жилийн төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлж уг бодлогыг баримлан улс орон нутгийн хөрөнгө оруулалтыг зөв хувиарлах , газар олгох, газар ашиглах, хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах асуудлыг төлөвлөгөөний дагуу эхлэх шаардлагатай байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР