БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 2016 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ

2016-11-24

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 2016 ОНД  ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ Аймаг орон нутагт “Барилгын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Орон сууцны тухай”, ”Авто замын тухай” хуулийн болон хуультай холбогдон гарсан Засгийн газрын тогтоол шийдвэр БНбД-ийг орон нутагт хэрэгжүүлэх, БХБ-ын сайдтай Аймгийн Засаг даргын байгуулсан гэрээ, Аймгийн ГХБХБГ-ын дарга ГЗЗГ, БХТ-тэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн барилга барих газрыг шийдвэрлүүлэх, техникийн нөхцөл авах, зураг төсөв боловсруулах, инженер геологийн судалгаа хийлгэх, зураг төсвийг экспертизээр батлуулах, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгын улаан шугам тавих, ил далд ажлын акт, барилгын гүйцэтгэлийг баталгаажуулах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх ажлын хүрээнд ажлаа төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Ус үндэсний хөтөлбөр, 1000 айлын орон сууцны хөтөлбөр, Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулан ажиллаж байна. Нэг:    Барилга угсралт, зураг төслийн чиглэлээр  Энэ онд улсын төвлөрсөн төсвөөр он дамжин баригдах 11,  шинээр эхлэх 2 барилга байгууламж, Засвар шинэчлэлтийн 4, 2015 онд ашиглалтанд орсон үлдэгдэл санхүүжилт хийгдэх 8, аймгийн төвийн хатуу хучилттай 5.2 км замын  барилга байгууламжуудад нийт 19300.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1614.3 сая төгрөгийн ажил, төсөл хөтөлбөрөөр хийгдэхээр төлөвлөгдсөн. XXI зуун жишиг хорооллын гадна шугам сүлжээний ажил. Улиастай хотын Богдын гол багийн Онцгой байдлын хэлтсийн урд хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна шугам сүлжээний ажлуудын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна Инженер геологийн судалгааны “Монге эко тех” ХХК-р Их-Уул сумын 640 хүүхдийн сургууль, Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн сургууль, Нийгмийн халамж үйлчилгээний төвийн барилга, Баянхайрхан сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Улиастай сумын хот доторхи 1,6 км хатуу хучилттай авто зам, Жинст, Жаргалант, Өлзийт  багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгуудын  инженер геологийн судалгааны дүгнэлтийг газар дээр нь цооног өрөмдүүлж хийлгэсэн. Мөн Их-Уул, Цэцэн-Уул сумдын шинээр баригдах хичээлийн байрны  барилгын техникийн нөхцөлийг бүрдүүлж БСШУЯ-нд хүргүүлж тендер зарлуулсан. Улиастай сумын Богдын гол багийн 4-р байр, Жинст багийн 10-р байрны дээврийн шинэчлэлтийн зураг төсөв  2011-нд хийгдсэн боловч батлагдсан хөрөнгөндөө багтахгүй болсон тул  төсвийг дахин шинэчлэн хийлгэсэн.Мөн эрчим хүчний үр ашиг төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа Дөрвөлжин сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Жавхлант цогцолбор сургуулийн хичээлийн байр, Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байр, Тосонцэнгэл сумын 1-р цэцэрлэгийн барилгын засвар, Улиастай сумын 5.2 км хатуу хучилттай замын зураг, Их-Уул сумын 640 хүүхдийн сургууль, Аврах гал унтраах 57-р ангийн барилгын зураг төсвийг хянан баталгаажуулсан. Он дамжин баригдах 11 барилгуудад 2016 онд Тосонцэнгэл сумын 500 хүний суудалтай соёлын төвийн барилгад 600,0 сая төгрөг, Улиастай сумын Богдын гол багийн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгад 500,0 сая төгрөг, Завханмандал сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгад 986,4 сая төгрөг, Улиастай сумын 3-р сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгад 370,0 сая төгрөг, Цагаанчулуут сумын сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгад 241,6 сая төгрөг, Улиастай сумын Спорт цогцолборын барилгад 4,641,9 сая төгрөг, Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн спорт заалны барилгад 800,6 сая төгрөг, аймгийн Ахмадын болон амьдрах ухааны барилгад 724,1 сая төгрөг, шинээр эхэлсэн Их-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн барилгад 1,500,0 сая төгрөг батлагдаж барилга угсралтын ажлын явцад хяналт тавьж ажиллаа.  2016 онд Засгийн газрын 2012 оны 151-р тогоолийн дагуу материал бүрдүүлэн хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр барилга угсралт, их засварын 20-н  ажилд Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, 8 зөвшөөрөлд сунгалт хийж, Улсын төсөв, ОНХС, байгууллага, хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан 33 барилга обеътод улсын комиссыг зохион байгуулан  ажиллуулж ашиглалтанд орууллаа. Шинээр болон он дамжин баригдаж байгаа барилга угсралт, их засварын ажилыг батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгүүлж үе шатны хяналтыг нийт 70 гаруй удаа хийж гарсан зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч, шаардлагатай барилгуудад зургийн автор, Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүдтэй хамтарсан хяналт хийж, гарсан зөрчил дутагдлыг тайланд бичиж, ажлын журналд тэмдэглэн фото зургаар баталгаажуулан арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна.   Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Барилга хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбооноос гаргасан ажлын төлөвлөгөөг аймгийн барилгачдын холбоо, барилга угсралтын  компаниудад хэвлэн хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулсан. Орон нутагт түүхт ойг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж гаргасан. Төлөвлөгөөний дагуу барилга угсралт, зураг төсөв, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, холбогдох байгууллагуудыг оролцуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: 1.2016 оны 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Аймгийн барилгачдын холбоотой хамтран Аймгийн барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөнийг зохион байгуулж барилгын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, тайланг хэлэлцэж цаашид авах арга хэмжээ, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн байгуулага, аж ахуйн нэгжүүд харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллах талаар зөвлөлдсөн. 2.Хамт олныг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг бий болгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор барилгын салбарын ажилтнуудыг хамруулсан спортын 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан. 3.Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үзэсгэлэн, барилгын салбарын 90 жилийн ойг угтсан урлагийн тоглолтыг аж ахуйн нэгжүүдийг оролцуулан 4 сард тус тус зохион байгууллаа. 4.Барилга хот байгуулалтын яам , Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан ажил мэргэжлийн улсын уралдаанд Цагаансээр ХХК-ний хавтанцар наагч Зогсоосүрэн, Зуурмаг ХХК-ний өрөг угсрагч Бат-Эрдэнэ нарыг оролцуулсан. Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгад 2015 онд 200,0 сая төгрөг батлагдаж барилга угсралтын ажил явагдсан боловч тухайн ондоо ашиглалтанд оруулж чадаагүй ба энэ оны 08-р сараас үргэлжлүүлэн хийж байна. 75-н хүүхдийн цэцэрлэгийн барилгын бодит гүйцэтгэлийг гаргаж аймгийн  Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр ажиллаж МХГ-ын барилгын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч гүйцэтгэгч компани “СММС” ХХК-ны төлөөллийг байлцуулан ажлыг хэсэг хуралдаж дүгнэлт гаргасан. Засгийн газрын хуралдааны тогтоол гарч үйл ажиллагаа нь зогссон барилгын ажлыг гүйцэтгэгч кампанитай гэрээ байгуулан дуусгах тул “СММС” компани БСШУЯ-тай гэрээ байгуулж дээврийн дулаалгыг буулгаж дахин шинээр хийсэн. Давхарын шат угсрагдаж дотор хана, шавар, цахилгааны ажил, дотор засал, гадна фасад, уурын зуухны барилга, хучилт сантехникийн угсралтын ажил хийгдэж дууссан.  Тус барилгын гүйцэтгэгч СММС” ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөлөө сунгуулаагүй, захирлын тушаалаар инженер техникийн ажилтан томилж ажиллуулахгүй, зохион байгуулалтгүй, материал татан авалт муу байгаа нь шаардлага хангахгүй, ажил удаашрах нөхцөл болж байна.     2012 онд барилгын ажил эхэлсэн Улиастай сумын 800 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгын ажилд 2016 онд хөрөнгө тусгагдаагүй барилгын зоорийн давхрын хучилт хийгдсэн. 1-р давхрын баганын арматурчилал хийгдсэн цаашид хөрөнгө батлагдахгүй царцаагдвал арматурчилал зэврэх барилгын норм стандарт хангахгүй болох зэрэг хүндрэлүүд үүсэхээр байна.             2016 оны Барилга угсралт, их засварын ажил эхлэж байгаатай холбогдуулан барилга угсралтын компаниудад 2016 оны 04 дүгээр сард тоотоор барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бол сунгалт хийлгүүлэх, шөнөдөө нэмэх градустай болсон үед цутгалтын ажлыг гүйцэтгэх, үе шатны ажлын актыг тухайн бүрт нь баталгаажуулж байх талаар албан тоот хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн барилгын үндсэн хийц болох бетон, төмөр бетон хийцийн дээж, тоосго болон бусад ханын материал, хайрга элсний дээжийг ГХБХБГ-ын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид ирүүлж дүгнэлт гаргуулж байх талаар ААН-үүдэд, сумдын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж ажиллаа.  МХГ-ын барилгын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, аймгийн Ауидитын газрын албан шаардлагын дагуу 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлуудад гарсан зөрчил дутагдлуудыг арилгуулах ажлыг зохион байгуулж хийлээ. 2016 онд улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх барилга угсралт, их засварын ажилд үе шатны хяналт хийх, ил далд ажлын акт баталгаажуулах төлөвлөгөө, хуваарь  гаргаж батлуулж ажиллаж байна. Төлөвлөгөө хуваарийн дагуу график гаргаж удирдамж төлөвлөж сумдад хийгдэж байгаа барилга угсралт, их засварын ажилд үе шатны хяналтыг тухай бүрд нь хийж гарсан зөрчил, дутагдлыг засуулж шаардлагатай үед авторын дүгнэлт гаргуулж хяналт хийсэн тайлангаа фото зургаар баталгаажуулан Барилгын хөгжлийн төвд улирал хагас бүтэн жилээр мэдээлж байна.  “Монре” ХХК-ны гүйцэтгэж байгаа Тосонцэнгэл сумын 500 хүний суудалтай Соёлын төвийн барилгад үе шатны хяналтыг 6 удаа хийж зөлөмж үүрэг даалгавар өгч ажилласан ба халаалтын зуух хамт төлөвлөгдсөн байсан боловч төсвөөс хасагдаж Сумын ЗДТГ-н зуухнаас халахаар болсон тул сумын удирдлагууд, гүйцэтгэгч, ашиглагч, халаалтын зуухны хүмүүсийг байлцуулан өргөтгөсөн хурал хийж гадна тохижилт,  цэвэр усны асуудлыг магадлашгүй ажлын зардлаас хийхээр шийдвэрлэсэн. Тус барилгын ажил 2016,08,15-нд дуусч МХГ, зургийн авторын дүгнэлт гарсаны үндсэн дээр 2016,08,23-нд улсын комисс ажиллуулж ашиглалтанд хүлээн авсан. “Зуурмаг” ХХК-ны гүйцэтгэж байгаа Цагаанчулуут сумын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажил 2013 онд эхэлсэн ба үе шатны хяналтыг тогтмол хийж гарсан зөрчил дутагдлыг цаг тухайд нь залруулж, зургийн автор, МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулж байсан. Барилга угсралтын ажил 2016.11.02-нд дууссан тул хүсэлтийн дагуу улсын комисс ажиллуулж ашиглалтанд оруулсан. Улиастай сумын 3-р сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусч ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна. Улиастай сумын Дэвшил сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгыг “Бэрсүм” ХХК гүйцэтгэн дуусгаж 2015 оны 07.06-нд улсын комисс ажиллуулан ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч дутуу санхүүжилтийн ажил гадна цахилгааны хаалттай дэд өртөөний барилгын ажлын гэрээ оройтож хийгдсэн тул барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2016,10,29-11,15 –ны хугацаанд гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хийлгэлээ. Улиастай сумын Богдын гол багийн 100 ххүдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 1,0 тэрбум төгрөгөөр “Бэрсүм”ХХК 2015,08,15-наас эхлэж  2016,08,12- нд, Ахмадын болон амьдрах ухааны ордны барилга угсралтын ажлыг 1,2 тэрбум төгрөгөөр “Арь констракш” ХХК 2014,08,15-наас эхлэж 2016,07,04-нд ашиглалтанд оруулсан. Дээрхи барилгуудад техник хяналтыг үе шат бүрээр хийж гарсан зөрчил дутагдлыг тухай бүр нь засуулж ил далд ажлын актыг баталгаажуулан Барилгын хөгжлийн төв, МХГ-ын улсын байцаагч, зургийн автортай хамтарсан хяналтуудыг хийж дүгнэлт   гаргаж ажилласан. Завханмандал сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Арь констракш” ХХК гүйцэтгэж байгаа ба каркас, өрөг бүцээц, цахилгаан, сантехник, дээвэр, халаатын тогооны барилга хийгдэж засал, гадна бохрын цооног, гадна цэвэр усны шугмын ажлыг хийгдэж байна. Тус барилга дээр үе шатны хяналтыг 7 удаа хийж гарсан зөрчлийг тухай бүрд нь засуулж зургийн автор, Барилгын  хөгжлийн төвийн хяналтын инженертэй хамтарсан хяналтыг хийж гадна цооног, цэвэр усны асуудлыг шийдвэрлэсэн. “ЭЛ СИ БИ” ХХК-ны гүйцэтгэж байгаа Улиастай сумын Спорт цогцолборын барилгад авторын хяналтыг үе шат бүр дээр хийлгэж байгаа ба төмөр бетон каркас, бассейны цутгалт дуусч өрөг бүтээц, цахилгаан, хэсэгчилсэн шавар хийгдэж технологийн зогсолт хийсэн. Улиатай сумд баригдаж байгаа ШШГА-ны “Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ны барилга угсралтын ажлыг “Зост өргөө” ХХК, Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн Спорт заалны барилга угсралтын ажлыг “Приамид порект” ХХК гүйцэтгэн энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.  Их-Уул сумын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын тендерт “РСТ” ХХК шалгарч гэрээ хийгдэн 2016.08-р сард ажлаа эхлэж суурийн каркас, цутгалтын ажлыг дуусгаж тенхологийн зогсолт хийсэн. Зураг төсөлд магадлал хийх ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаал, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоол, Барилгын тухай хуулиудыг  мөрдлөг болгон ажиллаа. Аймагт шинээр баригдах 1,6 км зам, Хурд-Од ХХК-ны шатахуун түгээх станц, Тэлмэн сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байр,  Цагаанчулуут сумын 75 хүүхдийн дотуур байрны засвар, Дөрвөлжин сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт зал, Улиастай сумын  2-р сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байр, Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур  байр, Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн хичээлийн байрны засвар, Сонгино сумын сургуулийн дотуур байр, гал тогооны байрны засвар, Баянхайрхан сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт зал, Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын зураг төсвийг экспертизээр батлуулан ажиллаа. Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны засвар, Баянхайрхан сумын 160 хүүхдийн хичээлийн байрны засвар халаалтын тогооны барилга, Тосонцэнгэл сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын засварын  ажлын зургийг аймгийн ОБГазар, Аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ-ын даргаар батлуулан зөвшөөрөлцүүлэв. 2. Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр Хөдөө орон нутагт  БМҮ- лэлийн хөгжил сул байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн  2013 оны 01 сарын 30 өдрийн 11 тоот тогтоолоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр” батлуулсан. Хэрэгжүүлэхдээ 1-рт ханын материалын үйлдвэрлэл /тухайлбал полистрол бетон гулдмай, тоосго/ - ийг, 2-рт бетон, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэн сайжруулах чиглэлийг барьж байна. БМҮ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Нутгийн үйлс ХХК хуванцар цонх хаалга, хаалт, Боду ХХК, Бармет үйл ХХК бетонон тоосго, нүхтэй блок, явган замын хавтан зэрэг бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ авсан.  Зуурамг ХХК, хуванцар цонх хаалга, хаалт,  төмөр бетонон эдлэл, явган замын хавтангийн үйлдвэр,  Иргэн Содь бетонон тоосго нүхтэй блок, Арбет ХХК төмөр бетонон эдлэлийн үйлдвэрийн бүтээтэгдэхүүнд баталгаажуулалт, тохирлын гэрчилгээ авч ажиллаж байгаа бөгөөд 2016 онд 81,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 2014 онд Завхан харуул ХХК бетон зуурамгийн узель, Сартуул ноос ХХК полистрол хавтангийн үйлдвэр тус тус  ашиглалтанд олууд байна. БМҮ-д мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Газрын дэргэдэх барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг эрчим хүчний үр ашиг төсөлд  2016.01.28 өдрийн 25 тоот, БХТ-д 2016.05.09 өдрийн 143 тоот хүргүүлсэн боловч шийдвэрлэх боломгүй гэсэн хариу ирүүлээд байна. БХБЯ-с лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэн нийлүүлэх ажил хүлээгдэж одоогийн байдлаар  лабораторит пресс, шигшүүр, конусын суулт тодорхойлогч, Шмитын алх гэсэн  4 төрлийн тоног төхөөрөмжтөйгөөр үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд БМСШ-ний лаборторийг ажиллуулахийн тулд Аймгийн Засаг даргын захирамжаар  4.1 сая төгрөгийг шийдвэрлүүлэн лаборантыг цалинжууллаа. Лабораторийн итгэмжлэлийг  2017 онд авах зорилготой ажиллаж байна. ГХБХБГ-ын барилгын материалын сорил шинжилгээний лабораторт Тоосго-5ш, нүхтэй блок-2ш, Бетонон шоо 10х10х10 сорьц-103ш, 15х15х15 сорьц-155ш, элс-2ш, хайрга-3ш дээж хүлээн авч шинжилгээ хийж үр дүнг гарган баталгаажуулсан. Мөн дээж усгалтын журнал хөтлөн устгалтын ажлыг тухай бүр хийсэн. Шмитын алх ашиглан бетоныг үл эвдэх аргаар Улиастай суманд баригдаж байгаа усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, ШШГАлбаны конторын барилга, Завханмандал сумын 100 цэцэрлэгийн барилга, Тосонцээнгэл сумын МСҮТ-ийн спорт заалны барилга зэрэг 4 барилгад бетоны бат бэхийг тодорхойлсон.  ГХБХБГ-ын барилгын материалын сорил шинжилгээний лабораторт хийгдсэн шинжилгжээний үр дүн хариу 32 ш хуудсыг байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу 2016 оны 11 сард архивласан. Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорил шинжилгээний лаборотарит туршлага судлах лаборантыг чадвахжуулах зорилгоор 2016 оны 06 сарын 13-14 өдрүүдэд лабораторийн ахлах шинжээч Энхтуул үл эвдэхийн шинжээч Чинбат нар дээр  пресс  тоосго, явган замын хавтан, бетоны шооны бат бэх тодорхойлох, элс хайрганы ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох,үл эвдэх аргаар бетоны марк тодорхойлох  дадлага тус тус  хийж гүйцэтгэсэн. Цаашид БМСШЛабораторийг тогтмол ажиллуулахийн тулд лаборантын цалингийн фондыг төсөв төлөвлөгөөнд багтаан батлуулах шаардлагатай байна. Гурав: Орон сууц, Нийтийн аж ахуйн чиглэлээр “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Амь-ус трейд” ХХК нь аймгийн мэргэжлийн хяналтын газарт дээжээ өгч дүгнэлт гаргуулан хамтарч ажилладаг. Салбарын хэмжээнд цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, хугацааны тоолуурыг хэрэгжүүлэх  талаар  2017 оны Аймгийн засаг даргын үндсэн чиглэлд санал оруулсан.  2016 оны Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх чиглэлийн дагуу  “Амь-ус трейд “ ХХК тай  усны алдагдлыг бууруулах талаар зөвлөмж өгч  хамтран ажиллаж байна. 1000 айлын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхээр 21-р зуун хорооллын гадна шугам сүлжээний зураг төсөв хийгдэж экспертизээр баталгаажсан боловч хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс 2016 онд шугам сүлжээний ажил хийгдээгүй хүлээгдэж байна. 2016 онд орон нутгийн дэмжлэгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 20-н айлын орон сууц 1ш, 8-н айлын орон сууц 1ш  ашиглалтад орсон. Одоо атмор ХХК-ний  29 айлын орон сууц, онцгой байдлын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилга баригдаж байна. Түрээсийн орон  сууц хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар 2014 онд  Аймгийн орон нутгийн удирдлагууд болон ТОСК-ын төлөөллүүд  хамтран хэлэлцэж  60-н айлын орон сууц бариулахаар тохиролцсон. Гэвч  21-р зуун хорооллын гадна шугам сүлжээний ажил хийгдээгүйгээс түрээсийн орон сууц хөтөлбөр орон нутагт хэрэгжихгүй байна.  “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ”-ний мэдээллийн санг хүлээн авч  2016 онд Улиастай сумын хэмжээнд шинээр ашиглалтанд орсон 20 гаруй  барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг  мэдээллийн санд оруулах хэмжилтүүдийг газар дээр нь Trimbelбагажаар хийсэн,  хэмжилтийг боловсруулж мэдээллийн  санд оруулах ажил хийгдэж байна. Аймгийн  орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг Улиастай сумын ЗДТГ,  Уурын зуухнууд , “Амь-ус трейд “ ХХК, Очирт хайрхан ХХК-тай  хамтран төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хагуулах ажлыг зохион байгуулан ажиллаа. 2016 онд аймгийн төв Улиастай хотын цэвэр усны 1-р өргөлтийн насос станцаас 2-р өргөлтийн насос станц хүртлэх 1.2 км цэвэр усны шугамын шинэчлэлтийн ажлыг Тэнгэрийн тэмдэг ХХК-аар ОНХС-ийн хөрөнгөөр хийлгэж 2016 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР